• 최종편집 2020-01-22(수)

Multi-Lang
Home >  Multi-Lang  >  Монгол хэл

실시간뉴스

실시간 Монгол хэл 기사

  • [몽골] 다문화가정 공교육 진입 안내
    • Multi-Lang
    • Монгол хэл
    2020-01-03
  • Ажлаас гэнэт халагдах
    O Ажил олгогч нь тодорхой үндэслэл шалтгаангүйгээр ажилчныг гэнэт халж болохгүй     O Жирэмсэний амралт болон түүнээс хойшхи 30 хоног, хүүхдээ асрах амралт  үйлдвэрийн ослоор эмчилгээ хийлгүүлж байгаа хугацаа болон түүнээс хойшхи 30 хоногт ажилчнаа гэнэт халж болохгүй.   O Ажлаас халсан шалтгаан , он сарыг тодорхойлсон бичгээр үйлдэж мэдэгдэнэ.     O Ажилчнаа халах бол 30 өдрийн өмнөөс урьдчилан мэдэгдэх бөгөөд хэрвээ мэдэгдээгүй тохиолдолд  30өдөртэй тэнцэх хэмжээний цалинг ажилчинд олгоно.   ⇒Өдрөөр ажилладаг ажилчны хувьд 3 сар тасралтгүй  ажиллаагүй бол , хөдөлмөрийн гэрээний хугацаа нь  2 сар бол ,цалингаар ажилладаг ажилчны хувьд 6 сар ажиллаагүй байх,  дадлагажигч ажилчин бол тухайн заалтанд хамрагдахгүй     O Тодорхой үндэслэлгүй шалтгаанаар ажлаасаа гэнэт халагдсан бол Хөдөлмөрийн ерөнхий хороонд 3сарын дотор өргөдөл гаргаж шийдвэрлүүлнэ.   ⇒ Тодорхой үндэслэлгүй шалтгаанаар ажлаасаа гэнэт халагдсан нь нотлогдвол ажлаас халагдсан хугацааны цалинг нөхөн авах боломжтой.            
    • Multi-Lang
    • Монгол хэл
    2019-10-30
  • МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ, ТУСЛАМЖЫН ҮЙЛЧИЛГЭЭГ АВААРАЙ
    Солонгос улсад ажиллаж амьдрахад тань хэрэгтэй мэдээ мэдээлэл тусламжын үйлчилгээг төрлөх хэлээрээ хялбархан авч болох боллоо. Солонгосын “Гэр бүл Эмэгтэйчүүдийн яам”-наас Орон даяарх олон соёлт гэр бүлд туслах төвийн нэгдсэн портал сайт-www.liveinkorea.kr , ”Танүри”- утсаар зөвлөгөө өгөх төв, “Рэнбоу” сэтгүүлийг тус тус эрхлэн ажиллуулж байна. Эдгээр төвөөс та бүхэн солонгосын нийгэмд ажиллаж амьдрахад тулгамдаж буй өдөр тутмын асуудлууд болон яаралтай хэрэгтэй байгаа мэдээ мэдээлэл гэх мэтийг монгол хэлээр авч болно.   “Танүри” дуудлагийн утсанд холбогдон монгол хэлээр зөвлөгчтэй ярилцаж санаа сэтгэлээ хуваалцан мэдээлэл авч болох ба хэрэгтэй асуултаа тавьж хариулт авах юм. Таныг эгч дүү мэт сэтгэлээр эелдэг боловсон харьцаатайгаар хүлээн авч үнэн зөв мэдээлэлээр хангаж байна. Долоо хоногийн даваа гаригаас бямба гаригт 9-18 цагийн хооронд 1577 1366 дугаарын утсаар холбогдоорой.   Портал сайт руу дээрх хаягаар орж төрөл бүрийн сургалт, ажлын байрны тухай мэдээлэл, хууль эрхзүйн зөвлөгөө тусламж, хүүхэд харах үйлчилгээний тухай, өсвөр насны хүүхэдтэй гэр бүлд төрөл бүрийн зөвлөгөө өгч туслах гэх мэт хэрэгтэй мэдээллүүдээ аваарай.   Мөн сайтад “Рэнбоу” сэтгүүлийн онлайн хувилбарыг тавьсан байдаг ба солонгос дахь олон соёлт гэр бүлийнхний тухай тэдний ажил амьдрал туршлага ололт амжилтаас сурвалжлан бичсэн байгааг уншиж сонирхон өөрийн амьдралдаа хэрэглээрэй                  
    • Multi-Lang
    • Монгол хэл
    2019-05-28
비밀번호 :